Азийн сан нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID Mongolia)-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) таван жилийн хөтөлбөрийг 2023 оноос эхлэн хэрэгжүүлж байна. MACSS хөтөлбөр нь Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагын санаачилгыг дэмжих, иргэдийн оролцоог дээшлүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Иргэдийн нөлөөлөл” бичил тэтгэлгийг зарлаж байна.
Бичил тэтгэлэг нь жил бүр зарлагдах бөгөөд 2024-2025 онуудад Баян-Өлгий, Ховд, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар аймгууд хэрэгжинэ. Нийгмийн эгэх хариуцлагын чиглэлээр шинэлэг санал, санаачилга бүхий бичил төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй төрийн бус байгууллага, холбоо, зөвлөл, сайн дурын клуб зэрэг иргэний нийгмийн байгууллагуудыг бичил тэтгэлэгт оролцохыг урьж байна.
Бичил тэтгэлгийн үндсэн зорилго нь нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд иргэд, иргэний нийгмийн байгууллагын бүтээлч оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм.Нийгмийн эгэх хариуцлага гэдэг нь нийгмийн сайн сайхан байдлыг бий болгоход чиглэсэн үүргээ төр хэрхэн биелүүлж байгаад иргэд, иргэний нийгэм, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс хяналт тавих, төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцож засаглалын хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах үйл явц юм.Хамрах хүрээ: Баруун ба Хойд бүсээс Баян-Өлгий, Ховд; Хангайн ба Төвийн бүсээс Архангай, Өвөрхангай, Дархан-Уул; Зүүн ба Говийн бүсээс Дорнод, Сүхбаатар аймгуудӨргөдөл хүлээн авах хугацаа: 2024 оны 11-р сарын 18-ны өдрийг дуустал Тэтгэлгийн дээд хэмжээ: 50 сая төгрөг хүртэлх Бичил төслийн санал нь хэрэгжиж болохуйц, үр нөлөө бүхий, тодорхой үр дүнд суурилсан байхаас гадна хүйсийн тэгш байдал ба нийгмийн оролцооны зарчмыг тусгасан байх шаардлагатайг анхаарна уу. ИНБ-ууд нийгмийн эгэх хариуцлагын төслийн саналаа сүлжээ, эвсэл, холбоо зэрэг хамтын ажиллагааны хэлбэрээр боловсруулсан байвал давуу тал болно. Өргөдөл хэрхэн илгээх вэ? Ангилал 1: ИНБ-ууд1) Цахим өргөдөл: https://form.jotform.com/2428986318974782) Төслийн санал: https://tinyurl.com/y6vsbw6b3) Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Ангилал 1: Активистууд/Хувь хүн1) Цахим өргөдөл: https://form.jotform.com/2429794152624642) Төслийн санал: https://tinyurl.com/y6vsbw6b3) Иргэний үнэмлэхний хуулбар4) Оршин суугаа газрын тодорхойлолт5) Цагдаагийн газрын тодорхойлолт6) Нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөөх нөлөөллийн ажил хийж байсан тухай 2 тодорхойлох захидалБичил тэтгэлэгтэй холбоотой асууж, тодруулах зүйл байвал info.macss.mg@asiafoundation.org хаягаар холбогдоно уу. #MACSS #MACSSProgram #TheAsiafoundation