HLP

Сайн туршлага тодорхойлох

Энэ асуултыг дарцагласан байна

Ажилтнуудаа урамшуулан идэвхжүүлэх 6 арга

60 Үзэлт
Thumbnail

Ажилтнуудаа идэвхи санаачлагатай байлгах нь аль ч бизнесийг амжилттай өргөжүүлэх гол түлхүүр юм. Гэвч хэрхэн идэвхжүүлж үр бүтээлтэй ажиллуулах вэ?


1. Урамшуулан шагнаж байх


Таны ажилтан сайн ажилласан бол та юу хийдэг вэ? Тэдэнд талархсан и-мэйл илгээдэг үү? Магадгүй та сайшаалын үг хэлдэг, эсвэл урамшуулал өгдөг байх. Бизнес эрхлэгчдийн 86% нь ажилтнуудаа хамгийн сайнаараа ажиллахад нь түлхэц үзүүлэх албан ёсны шагнал урамшууллын хөтөлбөртэй байдаг.


2. Ажиллах таатай нөхцөл бүрдүүлэх


Уйтгартай ажлын байранд ажилтан өөрийн бүхий л нөөцийг шавхан ажилладаггүй. Тиймээс хүмүүст ажлаа хийх хүсэл төрүүлэхүйц таатай уур амьсгал, орчин бүрдүүлэх хэрэгтэй. Юуны түрүүнд тав тухтай ажлын байрыг бий болгож, дараа нь тэдэнтэй нөхөрсөг ажлын харилцаа тогтоо.


3. Гэнэтийн бэлэг барь


Өдөр бүр хэвшмэл хувиарын дагуу ажиллах нь хамгийн идэвхтэй ажилтны ч урам зоригийг мохоож чадна. Аль болох гэнэтийн сюрприз барьж байвал ажилтанд багийн нэг хэсэг байж, ажлаа чанартай гүйцэтгэх эрмэлзэлийг төрүүлж байдаг.


4. Сургалтанд хөрөнгө оруул


Өсөн дэвжих нь тэдний идэвхийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл юм. Хэн ч цаашид албан тушаал ахихгүй газар ажиллахыг хүсэхгүй тул сургалтаар дэмжих нь маш чухал. Хэдийгээр хүн бүрийн идэвх өөр боловч өсөж дэвших хүсэл нь адилхан, өөрөөр хэлбэл бид хүссэн өндөртөө хүрэхийн тулд хэрэг болохуйц мэдлэг ур чадвартай болохыг эрмэлзэж байдаг. Ихэнх компаниуд сургалтыг хөтөлбөртэй байдаг ч ажилчдадаа хөрөнгө оруулалт хийхээр хэмжээний зөв төлөвлөж хийж чаддаггүй.


5. Ажилчидтайгаа ярилцаж сур


Ажилтнуудтайгаа тогтмол хугацаанд ярилцдаг байх нь тэдний идэвхи, бүтээмжийг нэмэгдүүлдэг. Хүн бүр өөрийн мөрөөдөл, зорилго, эрмэлзэлтэй тул хувь хүн болгоны сонирхолыг татах карьерын төлөвлөгөө боловсруулах шаардлага байдаг. Хэдийгээр хүн бүрийн хэрэгцээг хангах нөөц, боломж байгууллагад байхгүй ч хэрхэн сэтгэл хангалуун байлгах вэ гэдэгт хариу олох болно.


6. Манлайлал


Сонирхолтой үйл ажиллагаанууд, урмын үг, урамшууллаас гадна сайн манлайлал ажилчдыг ихээр идэвхжүүлдэг. Ихэнх тохиолдолд удирдлагууд өдөр тутмын ажлыг эрхэлж буй ажилчдаасаа хөндий байдаг. Жинхэнэ манлайлал нь бусдад үүрэг даалгавар өгөөд, хянахад биш тэдэнд хэрхэн хийхийг харуулж, хамтран ажиллахад байдаг шүү.

Сонирхолтой үйл ажиллагаанууд, урмын үг, урамшууллаас гадна сайн манлайлал ажилчдыг ихээр идэвхжүүлдэг. Ихэнх тохиолдолд удирдлагууд өдөр тутмын ажлыг эрхэлж буй ажилчдаасаа хөндий байдаг. Жинхэнэ манлайлал нь бусдад үүрэг даалгавар өгөөд, хянахад биш тэдэнд хэрхэн хийхийг харуулж, хамтран ажиллахад байдаг шүү.

Аватар
Болих

Таны Хариулт

Тодорхой хариулт өгөхийг оролдоно уу. Хэрэв та асуулт эсвэл хариултын талаар сэтгэгдэл бичихийг хүсвэл зүгээр л бичнэ үү. сэтгэгдэл бичих хэрэгслийг ашиглана уу. Та хүссэн үедээ хариултуудаа засварлах боломжтой гэдгийг санаарай. - нэг асуултанд хоёр удаа хариулах шаардлагагүй. Мөн санал өгөхөө бүү мартаарай - Энэ нь хамгийн сайн асуулт, хариултыг сонгоход үнэхээр тусалдаг!