ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр, Пакт олон улсын байгууллагын дор Азийн сан нь Монгол Улсад иргэний оролцоо, олон нийтийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилготой “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийг 2023-2028 онд хэрэгжүүлж байна. Энэхүү төcлийн хүрээнд Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX) болон Олон улсын технологийн Омдэна (Omdena) компанитай хамтран хэвлэл мэдээллийн тэнцвэртэй, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулснаар иргэний оролцоо, олон нийтийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилготой юм.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО
МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ & ИРГЭНИЙ ОРОЛЦООГ ДЭМЖИХ
MACSS төсөл нь
- Иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэх
- Иргэний нийгмийн орон зайг тэлэх
- Эрэн сурвалжлах сэтгүүлзүй болон хэвлэл мэдээллийн салбарыг дэмжих
- Хуурамч мэдээллийг бууруулах зэрэг дөрвөн үндсэн чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.
Тухайлбал, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй, тэр дундаа орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудад чиглэсэн, иргэд – төр, засаг захиргааны байгууллагуудын харилцан ойлголцох, хамтран ажиллах механизмыг сайжруулах; хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ур чадварыг сайжруулах, дэмжих, цаашлаад мэдээллийн чанар, олон талт болон хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, хуурамч мэдээллийг ялгах, багасгах чиглэлд ажиллана.