HLP

Сайн туршлага тодорхойлох

Энэ асуултыг дарцагласан байна
Зохицуулагчийн хувьд та энэ хариултыг баталгаажуулах эсвэл татгалзах боломжтой.
Зөвшөөрөх Татгалзах

Үдийн цай хөтөлбөрт ахлах ангийн сурагчдыг хамрууллаа

26 Үзэлт
Thumbnail

Дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, АНУ 1946 оноос, Япон 1954 оноос, БНСУ 1953 оноос сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох хөтөлбөрийн хүрээнд бүх сурагчдад хоолоор үйлчилдэг. 2018 оны байдлаар 169 орны 338 сая хүүхэд “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна.



2020 оны хичээлийн жилээс “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж сурагчдын насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсийг стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлж, оновчтой зохион байгуулах нөхцөл бүрдэж, сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжиж, ирээдүйн эрүүл иргэн бий болох боломж нээгдлээ. Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл нь орон нутгийн болон үндэсний хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Аватар
Болих

Таны Хариулт

Тодорхой хариулт өгөхийг оролдоно уу. Хэрэв та асуулт эсвэл хариултын талаар сэтгэгдэл бичихийг хүсвэл зүгээр л бичнэ үү. сэтгэгдэл бичих хэрэгслийг ашиглана уу. Та хүссэн үедээ хариултуудаа засварлах боломжтой гэдгийг санаарай. - нэг асуултанд хоёр удаа хариулах шаардлагагүй. Мөн санал өгөхөө бүү мартаарай - Энэ нь хамгийн сайн асуулт, хариултыг сонгоход үнэхээр тусалдаг!